
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14 цаг 55 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.
Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар уг хуулийн төсөл Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтахгүй. Санхүү, мөнгөний асуудалтай холбоотой учир Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэгдэх ёстой. Тиймээс уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулж, Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслийг хэлэлцэе” гэсэн горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж, хуулийн төслийг байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр болж хойшлууллаа.
Хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа | ||
Үзсэн: 944 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.