Шууд Chart

Өнөөдөр футзалын охидын УАШТ эхэлнэ

2017-01-05 10:41:18

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөр, идэрчүүдийн футзалын УАШТ хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.

Өчигдөр 11 хүртэлх насны ангилалд нэг сонирхолтой тоглолт болсон нь УАШТ-нд тогтмол өндөр амжилт үзүүлдэг "Дэрэн", "Арвис" клубын хоорондох  тоглолт байлаа. "Дэрэн" клубын 11 насны баг "Deren cup 2016" олон улсын тэмцээнд "Арвис"-т аваргын цомоо алдсан тул УАШТ-нд ялах хүсэл илүүтэйгээр өвөртөлсөн нь дамжиггүй. Гэхдээ тоглолтын эхний гоолыг "Арвис" клубын Б.Эрхэмбаяр нэгдүгээр үеийн найм дахь минутад оруулсан. Ийнхүү Л.Банзргач дасгалжуулагчийн шавь нар эхний хагасыг тэргүүлж өндөрлүүлсэн ч "Дэрэн" шийдвэрлэх үед эргэн ирэлт хийж чадлаа.

Тодруулбал, хоёрдугаар үеийн зургаа дахь минутад "Дэрэн" клубын Э.Молор тоог тэнцүүлж, цаг дуусахаас хоёр минутын өмнө А.Пүрэвсүрэн тооны харьцааг 2:1 болгон үр дүнг эргүүлсэн. Ийнхүү "Дэрэн"-гийн хөвгүүд цаг дуустал үр дүнгээ хадгалснаар хүчирхэг өрсөлдөгчөөсөө гурван оноо салгаж чадлаа.

Футзалын өсвөрийн УАШТ Улаанбаатар хотод үргэлжлэхээс гадна Монгол орны гурван бүсийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Төвийн /Төв аймаг/, талын /Говьсүмбэр/, хангайн /Баянхонгор/ тус тус  тоглолтуудыг зохион байгуулахаар МХБХ-ны шүүгчид болон албаны хүмүүс ажиллаж байгаа. Өнөөдрөөс Улаанбаатар Дээд Сургуулийн зааланд охидын УАШТ эхлэх юм.

Нийтэлсэн: О.Баянмөнх

Өнөөдөр футзалын охидын УАШТ эхэлнэ   
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй