
Бартаат замын олимп гэгддэг "Дакар ралли" уралдааны 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь гараа өндөрлөлөө. Энэ гараа Аргентиний Ресистенсиагаас Сан-Мигель-де-Тукуман хүртэл 275 км-ын зайд боллоо. Мотоциклийн төрөлд КТМ багийн Австрали тамирчин Тоби Прайс нийт замаа 02 цаг 37 минут 32 секундэд туулж энэ гарааны ялагч болсон бол түүнээс 03-51 секунд хоцорч Португалийн тамирчин Хонда багийн Пауло Гонзалвес удаалж, гуравдугаар байрт Ямаха багийн франц тамирчин Хавир орлоо.
Тэгвэл авто машины төрөлд Себастьен Лёб, Данел Элена нарын Пежо баг түрүүллээ. Тэд замаа 02 цаг 06 минут 55 секундэд туулсан бол эхний гарааны ялагч Нассир Аль Аттияа Матью Баумел нарын Тоёото, Карлос Сайнз, Лукас Круз нарын бүрэлдэхүүнтэй Пежо баг гуравдугаар байрт орлоо. Харин дөрвөн дугуйтын төрөлд Ямаха болон Тоёото багийн тамирчид өрсөлдөж байгаа. Эхний хоёрдугаар гараанд Ямаха багийн тамирчид өрсөлдөгчдөдөө ямар ч боломж олгосонгүй.
Нэгдүгээр байрт Аргентиний Пабло Копетти, хоёрдугаар байрт Парагвайн Нелсон Санабриа, гуравдугаар байрт Францын Алекс Дутрие гэсэн Ямаха багийн гурван тамирчин дарааллаа. Тэгвэл ачааны авто машины ангилалд 02 цаг 37 минут 08 секундын амжилтаар Рено баг түрүүллээ. Тэдний араас ОХУ-ын Камаз баг орсон бол гуравдугаар байрт МАН баг орлоо.
Ийнхүү бартаат замын хаан уралдаан Дакарын 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь гараа өндөрлөлөө. Энэ жилийн уралдаан Парагвайн нутаг дэвсгэрээс эхэлж Болив, Аргентиний нутаг дэвсгэрээр 8.782 км-т үргэлжлэх юм. Нийт 12 гарааны дараа ялагчаа тодруулах тус уралдаан энэ сарын 14-нд өндөрлөнө.
"Дакар Раллигийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ий 2 дахь гараа өндөрлөв | ||
Үзсэн: 1365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.