Шууд Chart

Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд боллоо

2017-01-05 10:56:13

Өнгөрсөн сарын 26-нд нээлтээ хийсэн Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг дөрвөн багийн нэр тодорлоо.  Шөвгийн наймд ОХУ-ын шигшээ Данийг 4-0-ээр буулгаж авсан бол Канад Чехийг 5-3-аар, Швейд Словакийг 8-3-аар, АНУ-Швейцарийг 3-2-оор буулгаж аван хагас шигшээд үлдсэн.

Ингэснээр ОХУ-АНУ-ын шигшээтэй, Канад-Швейдийн шигшээтэй хагас шигшээд нүүр тулж байна. Хоккейн их гүрэн АНУ-ОХУ-ын шигшээ багуудын тоглолт мөсөн талбайн хорхойтнуудын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Энэ хоёр баг нэг хэсэгт орж хэсгийн тоглолтдоо АНУ-ын шигшээ 3-2-оор ялалт байгуулсан. Тэгвэл Оросын залуучууд хариугаа авах боломж хагас шигшээд тохиолоо.

Харин нөгөө тоглолт Канад Швейд гэсэн хүчирхэг гүрнүүдийн хооронд болно. Канадын шигшээ нутаг дээрээ аваргын цом л өргөх зорилготой байгаа бол тэдний учраа Швейдийн залуус нэг ч хожигдол хүлээлгүй хагас шигшээд хүрээд байна. Тиймээс энэ хоёр багийн тоглолт ч олны анхаарлыг зүй ёсоор татаж байв. Хагас шигшээ тоглолтууд манай цагаар өнгөрсөн шөнө болсон юм.

Нийтэлсэн: О.Баянмөнх

Шайбтай хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд боллоо   
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй