
Английн Примеьр лигийн 20-р тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Хүснэгтийн 3-р байрт бичигдэж байгаа "Арсенал" болон "Бормунт" клубын тоглолт тун сонирхолтой боллоо.
Тоглолтын 16 дахь минутад талбайн эзэд тооны харьцааг нээсэн. Энэ гоолыг Даниалс оруулсан бол 21 дэх минутад Вилсон торгуулийн цохилтоос тэргүүллээ улам баталгаажуулсан юм. Ингэснээр эхний хагас талбайн эздийн илүүгээр өндөрлөсөн бол тоглолтын хоёрдугаар үе эхлээд дахин нэг гоол оруулж, "Арсенал" клубыг хүнд байдалд оруулсан.
Энэ гоолыг 58 дахь минутад Прайсер оруулсан юм. Гэхдээ эх буучид сүүлийн 20 минутад гайхалтай эргэн ирэлт хийж чадсан. 70 дахь минутад Санчес, 75 дахь минутад Перес нар гоолдсон бол тоглолтын төгсгөлд Оливе Жиру тэнцээний гоолыг оруулсан юм. Ингэснээр их буучид хүнд байдлаас нэг оноотой үлдлээ. Ингэснээр 19 тойргийн 3-р байрт бичигдэж байсан Лондоны их буучид 4-р байр руу ухарч байна.
Энэ тойргийн хамгийн анхаарал татсан тоглолт Челси-Тоттенхам багуудын хооронд болно. Челси клубын 13 дараалсан ялалтын Тоттенхам зогсоож чадах уу гэдэг гол асуулт болоод байна. Хоёр багийн тоглолт манай цагаар уржигдар болсон юм.
Английн Примеьр лигийн 20-р тойргийн тоглолтууд үргэлжилж байна | ||
Үзсэн: 1297 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.