
NHL-ийн улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр "Коламбус Блю Жекетс" клуб "Эдмонтон Ойлерс"-тэй тоглолоо. Коламбус клуб энэ тоглолтод үе тус бүрт нэг, нэг гоол оруулснаар өрсөлдөгчөө 3-1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр тэд 11 дүгээр сарын 26-наас хойш нэг ч ялагдаагүй хэвээр байна.
Тэдний ялалтын цуврал 16-д хүрч түүхэн ялалттай зэрэгцэхэд ердөө ганцхан хожил үлдээд байна. 1993 онд Марио Лимеь, Яромер Ягр нараар багаа бүрдүүлсэн Питтсбург Пингвинз 17 дараалан ялж байсан нь тус лигийн хүрээнд хамгийн олон дараалсан ялалт байгуулсан багаар бичигдэж байв.
Тэгвэл "Коламбус Блю Жекетс"-ийн дараагийн учраа Александер Овечкинээр удирдуулсан "Вашингтон Капиталс" баг юм. Цэнхэр хүрэмтнүүд энэ тоглолтод ялалт байгуулсан тохиолдолд түүхэн ялалттай зэрэгцэж дахин нэг ялалт байгуулахад шинэ түүхийн эзэд болох болно.
"Коламбус Блю Жекетс" түүхэн амжилттай зэрэгцэхэд ганц хожил хэрэгтэй | ||
Үзсэн: 1693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.