
Грекийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах "Супер лиг"-ийн тэмцээний 13-р тойргийн сүүлийн тоглолт урд шөнө болж өндөрлөлөө. Лигийг тэргүүлж байгаа Пирейн "Олимпиакос" энэ удаад Триполисын "Астарес" клубыг талбайдаа хүлээн авсан. "Олимпиакос" клубын хувьд сүүлийн 3 тоглолтдоо дараалан хожоод байсан юм.
Эхний гоолыг зочин багаас Пабло Масса торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэн хаалганд оруулсан. Харин лигийн 43 удаагийн аварга "Олимпиакос"-оос тоглолтын хоёрдугаар үе эхлээд Константинос Фортунис тооны харьцааг тэнцүүлж чадсан. Улмаар багууд хожлын төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, тоглолтын сүүлийн мөчид буюу шүүгчийн мэдлийн нэмэлт цагт 27 настай герман довтлогч Марко Марин хожлын гоолыг оруулсан.
Тэрбээр улирлын анхны гоолоо ийнхүү оруулж, багтаа бүтэн гурван оноо авчирсан юм. Грекийн "Супер лиг"-ийн тэмцээнийг 13 тойргийн дараах байдлаар Паулу Бенту дасгалжуулагчтай "Олимпиакос" клуб 34 оноотойгоор тэргүүлж байна.
Грекийн лигийг "Олимпиакос" тэргүүлж байна | ||
Үзсэн: 996 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.