Шууд Chart

МХЕГ-аас 482.3 гр алтыг Монголбанкинд хүлээлгэн өгчээ

2017-01-06 14:27:47

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өглөө. Энэхүү алтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Захиргааны журмаар хураасан эд зүйлийг улсын орлого болгох, үнэлэх, худалдах, устгах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 болон 04 дүгээр шийдвэрийн дагуу улсын орлого болгож байгаа юм.

Ийнхүү МХЕГ-аас өмнөх жилүүдтэй нийлээд нийт хоёр кг гаруй алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах, байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ улс орны эдийн засгийг тэтгэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн хугацаанд хууль бус олборлолтын улмаас алтны нөөцөд учирсан хохиролд 3.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна


МХЕГ-аас 482.3 гр алтыг Монголбанкинд хүлээлгэн өгчээ  
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
анхаа [202.70.46.xxx] 2017-02-01 15:00
мхёг санал хүсэлтийн 18001286 утсаа ёрөөсөө абахгүй байх юум авахгүй юум бол утас бхийн хэрэг юу бна гомдол хэлэх гэхээр утса авахгүй гомдолтой бна ажлаа хийгээчээ

Бидэнтэй нэгдээрэй