
Чарганы спортын 2017 оны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсад эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл болон эрэгтэйчүүдийн хосын уралдаан болж медальтнуудаа тодруулсан. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Германы тамирчин Сочигийн олимпийн хос алтан медальт дэлхийн 7 удаагийн аварга Натали Гайзенбергер түрүүллээ. Энэ нь түүний хувьд тивийн аваргаас хүртэж байгаа 4 дэх алтан медаль болж байна.
Харин хоёрдугаар байрт ОХУ-ын тамирчин Татьяана Иванова орлоо. Сочигийн олимпийн мөнгөн медальт дэлхийн аваргын 4 мөнгөн медальт Иванова тивийн аваргын 3 дахь мөнгөн медалиа зүүлээ. Тэгвэл гуравдугаар байрт мөн Германы тамирчин Татьяана Хюфнер орлоо. Харин эрэгтэйчүүдийн хосын төрөлд Германы тамирчид медалийн тавцанг бүрэн эзэллээ. Нэгдүгээр байрт Тобиас Вендел, Тобиас Арлт нарын хослол орсон бол хоёрдугаар байрт Тоны Еггерт, Саша Бенеккен нарын хос, гуравдугаар байрт Робин болон Давид нарын хослол орлоо.
Ийнхүү 2017 оны чарганы спортын Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр өндөрлөхөд эзэн орны тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол ОХУ-ын тамирчид нэг мөнгөн медаль хүртэж бусад орны тамирчид медалийн тавцанд гарч чадсангүй. Энэ тэмцээний дараа буюу нэгдүгээр сарын 27-29-ны өдрүүдэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Чарганы Европын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 1709 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.