Шууд Chart

"Барселона" өрсөлдөгчдөө хожигдов

2017-01-08 13:23:59

Испанийн лигийн цомын шөвгийн 16-гийн эхний тоглолтууд өндөрлөлөө. Алдарт "Барселона" клуб "Атлетко Билбау" клубын талбайд зочлон тоглосон. Тоглолтын 25 дахь минутад Адурис  тооны харьцааг нээсэн бол 3 минутын дараа Иньяки Уильямс дахин нэг гоол оруулснаар тэргүүллээ баталгаажуулсан.

Харин тоглолтын 52 дахь минутад Лионель Месси тооны харьцааг 2-1 болгож ойртуулсан юм. Гэсэн ч тэд тоог тэнцүүлж чадаагүй. Ингэснээр "Атлетко Билбау" "Барселона"-г талбайдаа буулган авсан. Энэ тоглолтод талбайн эздээс хоёр ч тоглогч улаан хуудас авч талбайг чөлөөлсөн юм. Сүүлийн 10 минутад Барса 9 хүний эсрэг тоглосон ч тоог тэнцүүлж чадаагүй. Ингэснээр Испанийн лигийн цомын шөвгийн 16-гийн эхний тоглолтууд өндөрлөлөө. Хариу тоглолтууд энэ сарын 10-12-ны өдрүүдэд болсноор шилдэг 8 багийн нэр тодорно.

Нийтэлсэн: О.Баянмөнх

"Барселона" өрсөлдөгчдөө хожигдов   
Үзсэн: 1415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй