
Өвлийн спортын оргил төрлүүдийн нэг Биатлоны дэлхийн цомын шинэ улирлын 3 гараа явагдаад түр завсарлаад байсан бол Герман улсад 4 дэх гараа эхэллээ. Эрэгтэйчүүдийн спринт уралдаан болж медальтнуудаа тодруулав. Германы Оберхоффт цаг агаарын тийм ч таатай биш нөхцөлд явагдлаа. Тус гарааанд Австрийн Жулиан Эберхард 26.57.5 секундын амжилтаар түрүүллээ. Энэ нь түүний хувьд спринт гараанд түрүүлсэн анхны тохиолдол болсон юм.
Тэгвэл хоёрдугаар байрт Чех, гуравдугаар байрт Италийн тамирчид орлоо. Биатлоны эрэгтэйчүүдийн ангилалд ноёрхолоо тогтоогоод байгаа Франц залуу Мартин Фуркад улирал эхэлснээс хойш анх удаа хоосон хоцорлоо. Түүний хувьд босоо буудалтаа 3 удаа алдаж буудсан нь ялагдлын гол шалтгаан болсон юм.
Жулиан Эберхард спринт гараанд анх удаа түрүүллээ | ||
Үзсэн: 2257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.