Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд дотоод хяналтын журам мөрдөж ажиллахгүй байна. МХЕГ-аас нөөшилсөн бүтээгдэхүүн болох даршилсан ногоо, кимчи зэргийг үйлдвэрлэдэг 18 газарт шалгалт хийжээ. Шалгалтаар эдгээр газрууд зориулалтын ажлын байргүй, дотоодын хяналтын журам мөрдөж ажиллаагүй нь илэрч 2 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна. Зөрчил илэрсэн газруудад албан бичиг хүргүүлж, мөнгөн торгуул ногдууллаа. Нөөшилсөн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тиймээс хяналт, шалгалт байнга тавих хэрэгтэй гэдгийг албаны хүн хэллээ.
| Нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгалаа | ||
| Үзсэн: 1668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.