Шууд Chart

Булган аймагт 2,7 сая мал өвөлжинө

2013-10-31 15:50:49

Булган аймагт 2,7 сая мал өвөлжинө. Хил залгаа аймаг сумын нутагт 19 өрхийн 6,6 мянган мал, мөн Орхон, Өвөрхангай аймгийн 259 өрхийн 61,1 мянган толгой мал Булган аймагт отор хийхээр болжээ. Энэ өвөл отрын тусгай хэрэгцээний бус нутаг, хилийн зурвас нутаг, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 267 мянган мал оторлох юм. Булган аймагт мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 88.8 хувиар хангасан дүнтэй байна. Хангайн сум болох Тэшиг, Хангал, Бугат, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сум мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангажээ. Аймгийн нөөц өвсний 92 гаруй  хувийг бэлтгээд байна.  Харин сумын аюулгүйн нөөц төлөвлөснөөс 380 тонноор илүү өвс нөөцөлжээ.


Булган аймагт 2,7 сая мал өвөлжинө  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй