Өсвөрийн шатарчдын ур чадварыг нэмэгдүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх, улс, олон улсын хэмжээний тамирчдыг бэлтгэх зорилготой өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү-2017” тэмцээн Өмнөговь аймагт амжилттай болж өндөрлөлөө.
Эдүгээ 22 дахь жилдээ болсон тус тэмцээнийг говь нутгийн өсвөрийн шатарчдын бэлтгэл сургуулилтыг тогтмол хангаж, Өмнөговь аймагт шатрын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа ахмад шатарчин, спортын мастер Р.Гаадангийн нэрэмжит болгосноор онцлог болов.
Мөн энэ жилийн тэмцээнд насны ангилалыг нэмсэн нь өргөн цар хүрээтэй боллоо.
| “Цодгор хүү-2017” тэмцээнд насны ангилал нэмэгдлээ | ||
| Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.