Шууд Chart

Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан таван боть номын нээлт боллоо

2017-01-18 15:16:29

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хүмүүсийн дурсамж” гурван боть “Би тангарагтаа үнэнч байсан”, “Сүүлийн долоон жил” гэсэн таван номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Нээлтэд ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын гишүүд, “Ю.Цэдэнбал” сангийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Монгол Улсын түүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн удирдагч бол Ю.Цэдэнбал дарга. Монголын төр засаг гүн хүндэтгэл үзүүлж өнгөрөгч онд хуулийн төсөл санаачлан баталж, Монгол Улсын Засгийн газар шийдвэр гарган Ю.Цэдэнбалын мэндэлсний түүхт 100 жилийг тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөөдөр таван боть номын нээлтийг хийж байна. Их хүмүүний түүхт ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж, Монгол хүн бүр түүнийг дурсан санаж үйл хэргийг нь өнөөдрийн залуус уншиж мэдэж суралцаж байна. Энэ жилдээ багтаан Ю.Цэдэнбалын гэр музей болоод түүхэн уран сайхны кино бүтээхээр боллоо” гэсэн юм.

100 жилийн хүрээнд “Маршалын нууц товчоон” номын эхний дэвтэр, “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал” зэрэг ном мөн хэвлэгдэн гарсан юм.


Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан таван боть номын нээлт боллоо  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй