Шууд Chart

“Зүүдэнд ч оромгүй явдал” өнөөдөр үзэгчдэд хүрнэ

2013-11-01 11:43:04

УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын хоёр дахь дэлгэцийн уран бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно. Олон уран бүтээлээрээ үзэгчдийн эчнээ танил болоод байгаа зохиолч Ж.Оргил киноны зохиолыг бичиж, зураглаачаар Б.Отгонзориг ажилласан. Гол дүрүүдэд залуу жүжигчин Б.Энхтүвшин, Г.Золзаяа, АЖ Г.Мягмарнаран, СТА Б.Эрдэнэцэцэг нар тоглож байгаа юм.

Мөн туслах дүрүүдэд МУГЖ Б.Батзаяа, СТА Б.Баатархүү, Б.Навчаа, “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн, “Захилгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адъяа, Х.Манлайбаатар, “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан зэрэг чадварлаг уран бүтээлчид тоглож байгаа юм. Киноны хөгжмийг Ц.Байдраг бичиж, дууг нь “Мотив” хамтлаг дуулсан. Ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” таныг инээлгэж, гуниглуулж, ухааруулна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Зүүдэнд ч оромгүй явдал” өнөөдөр үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 1781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй