Шууд Chart

Би өвлийн өвгөн

2013-11-01 12:48:14

Телевиз киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны тухай дурсамж өгүүллэгүүд...

Хүн болгонтой уулзаад Ууганы тухай асуухад өөр өөрсдийн санаж мэдэхээ ярина. Хүнийг дээр дор гэж ялгахгүй найзлаж нөхөрлөдөг, бас хэнтэй ч яриа хөгжөөгөөд явдаг байсан болохоор бүгд л мань эрийг дотно нөхрөө гэж боддог. Ууган энд тэнд хэсэг бүлэг олон найз нөхөдтэй байсан юм аа. Телевизийнхээс гэвэл Парик Жагаа үүнийг бичигч миний бие, Гоош, Вандандорж, Ганбат, /Өндөр өвөө гэдэг байсан, уг нь Намхайцэрэнгийн Ганбат / UBS-ийн Ж.Баяр, Л.Балхжав гэх жишээтэй. Хотын төв рүү орвол хуучин “Инээмсэглэл”- ийнхэн, жаахан урагшилбал Драмын театрынхан, бага зэрэг хойшилбол Дуурь, зүүн тийшилбэл кино үйлдвэрийнхэн гээд найз нөхдийн жагсаал цувна даа. Бас ертөнцийн сүүлчийн чулуу кино групп, “Төрийн сүлд өршөө” киноныхон, “Уулын хөх сүүдэр” уран бүтээлийнхэн гээд нэмэгдэнэ. Ууган маань бас жил бүр зохиодог “Азтай Бадарчин” хошин шогийн наадамд тасралтгүй оролцдог байсан. Сүүлд бодоход нийтэч, сайн хүнээ тал талаас нь чангаасан, зулгаасан, ашигласан, дайлсан, цайлсан гээд 30-аад жилийг ардаа юу ч болоогүй юм шиг өнгөрүүлжээ. Нийгэм гэгч авъяас чадалтай хүнийг хайр найргүй сордог “шунахай” тийрэн юм даа. Тэгтэл тэр бүгдийг чин сэтгэлээс ойлгож, тэтгэж явдаг хүний ганц бие яаж тэсэх вэ дээ. Заримдаа ийм гунигтай бодол төрнө. Лав хамт өнгөрүүлсэн 17 жилийн явдлыг эргэцүүлж бодоход тэгэж санагддаг. Радио телевизийн сургууль байсан тулдаа бид сүүлийн жилүүдэд бас байсаан. Ууган маань энэ сургуулийн анхны захирал гэдгийг эрхэм та сайн мэднэ. Ууганы Инээмсэглэлийн найзуудаас нь гэвэл Б. Долгионыг /СГЗ/ сайн таних юм. Мэдээж Ууганаар дамжуулсан хэрэг. Энэ бол 80-аад оны дунд үе. Ууганы сууж байсан хүнсний 1-р дэлгүүртэй байранд амьдрал хөгжилтэй өрнөдөг байв. Бид бүгдээр 30-аад настай залуу явсан болохоор дүрсгүйтэж сахилгагүйтэх юм аяндаа л гарна. Телевизээс уруудаж алхаад гал командын байрны хажуугаар өнгөрч Ууганыд очиход сайндаа л 20 минут алхана. Өдөр болгон шахуу тэднийд очиж үдийн цай ууна. Намайг Уугантай дөнгөж дотно танилцаад байх үед эхнэр Наранцэцэг нь Францад тоглолтоор явсан байсан. Циркийн жүжигчид их удаан хугацаагаар явдаг байв. Тэр намар дагавар охин Болороо нь дөнгөж нэгдүгээр ангид орж байсан. Бид хоёрыг очиход “байхуу” чай хийж өгдөг жоохон охин байв. Эгдүүтэй жижигхэн шар охин хоёр аяга байхуу хийгээд авчирж өгдөг байж билээ. Гадна төрхийг нь дүрсэлбэл над одоог хүртэл Улаан малгайт үлгэрийн охин шиг санагддаг юм. Ойролцоо нэг тиймэрхүү палааж өмсдөг байсан болоод тэр үү, ямар ч байсан тэр үлгэр санаанд буудаг. Ууганых байдаг тэр сууцанд нэг хоёр жоохон охин байсан юм. хөлслүүлсэн байрны эзний охид. Нэг нь 3 настай, нөгөө нь 5 настай билүү. Намайг очиход бүр үсээ самнаагүй сэгсийж халтайсан хоёр жоохон охин угтана. Бага нь хүүхэлдэй шиг эгдүүтэй. Ууган тэр хоёр охиныг өхөөрдөн “ хоёр балай” гэдэг байсан юм. Охидыг их хөөршөөж цаашлуулна. Нараа хол явсан үед охин Болороо нь гэрээ цэвэрлэж цай цүү чанана. Гэхдээ л эхнэр хүний эзгүйд гэр орон ямар байдаг билээ дээ. Ууган гол төлөв будаатай хуурга хийнэ. Оройдоо Болороо тэр хоёр хоол хийж иддэг л байсан байх даа... Ууганыд олон хүн ирдэг байлаа. Тэдний нэг нь мань Долгион. 80 аад оны ихээр Долгион жаахан балгачихдаг байсан юм. Балгахаараа хааяа хааяа Ууганыд ирнэ. Ирээд хоёр охиныг их гоочилдог байж. Нэг удаа шинэ жилээр нэлээд халамцуу ирж орж ирээд Ууганыд диван дээр нь пархийтэл суугаад чанга чанга ярьжээ. Хоёр охин тэднийд байж. Тэр хоёр нүүрээ үрчийлгэн мушийж “ Я дед морооз...” гэтэл нөгөө хоёр нь үнхэлцгээ хагартал айж уйлалдсан гэдэг. Түүнээс хойш Ууган хоёр охиныг дүрсгүйтээд үгэнд орохгүй бол “ Я дед морооз...” ирнэ шүү гэж айлгадаг болсон юм. Ууган хааяа найз нөхөдтэйгээ дугтарвал дугтарчихдаг л байсан. Ихэнхдээ Ууганыг дайлдаг байсныг мэднэ. Харин ажил ихтэй үед холуур тойрдог байсан. Наяад оны дундуур Ууган их л урам зоригтой ажилладаг байж билээ. Шинэ юм сэднэ. Тэрнийхээ хойноос улайртал зүтгэнэ. Бид хоёр хаврын нэг салхитай өдөр тэднийд очиж хоол хийж идэхээр явсан юм. Тэр үед манайх 1-р хороололд байсан болохоор Ууган намайг уруу татаж гэрлүүгээ л авч явна. Явсаар дэлгүүрийн ойролцоо иртэл Долгион нэлээн халамцсан явж харагдлаа. Ууган таниад:
-Манайх руу орно. Харж л байгаарай гэтэл нээрэн булан тойрчихов. Бид хоёр ч араас нь дагаж харвал үнэхээр Ууганы орц руу орж байх юм.
Ууган: Золоо чи доороо дэвхэцээд жаахан амьсгаадчих. Арга зохиоё. Тэгэхгүй бол цаадах чинь орж ирээд мөд салахгүй. Дарга гурваас хуралтай гэсэн... Би тэнд нуугдлаа. Долгионыг гараад ирвэл:
- Сая ийшээ цагдаа орсон уу? Дэлгүүрээс хоёр гурван хүүхэд юм хулгайлаад зугатсан. Хоёр цагдаа хөөгөөд ийшээ л орсон доо. Тааралдав уу? Би хэрэгт дурлаад араас нь бас гүйгээд, Ууган байна уу гэж асуугаарай. Цаадах чинь согтуу ч гэлээ сохор ухаантай зүрх муутай цагдаа гэвэл чавхдчихна гэв. Би дороо дэвхцсэн болж амьсгаадаад орц руу орлоо. Дээрээс Долгион нээрээ халамцуу бууж ирэв. Би Ууганыг хэлснийг ёсоор гүйцэтгэв. Долгион айн? гэснээ цагдаа орж ирсэн юм уу? гээд өөр үгийн солиогүй ум хумгүй гарч одов. Ууган мэдээж араас нь хараад инээсэн биз. Сүүлд 2005 онд би тэр байранд Ууганы тухай нэвтрүүлэг хийхээр дахин нэг очсон юм. Тэр айл байж л байсан. Хоёр жаахан охин бүр том болсон байсан. Хаалга онгойлгож өгөхөд нь тэр охидыг танихааргүй байсан ч, бөөрөнхий мойл хар нүд нь хэвээр байсан даа.  Ууган ахыгаа санаж байна уу гэхэд том нь:.
- Тийм гэхэд бага нь толгой сэгсэрч билээ. Бага нь гуравтай байсан болохоор бүүр түүрхэн л мэдэх биз ээ. Яаж санав гэж. Долгионы тэр л явдалаас хойш хоёр жилийн дараа Ууганы бага хүү Гийгүүлэн мэндэлсэн. Нарааг эмнэлэгээс гарахад тэр байранд цай цүү болцгоож угтаж байж билээ. Тэр өвөл Ууган бага хүүдээ их гоё ёолк засч өгч би нэг таван төгрөгөөр мялааж байснаа тод санадаг юм. Ёолкны модны дэргэд нэг үнхэлцэг шиг жижиг телевизор байсан юм. Шилялис гэдэг тэр жижиг шар телевизор Ууган Нараа хоёрын хамгийн үнэтэй хогшил нь байсан даа.
Амьдрал сонин шүү. Б.Долгионыг 90-ээд оноос хойш огт амсахгүй болно гэдгийг тэр үед хэлсэн болч яагаад ч ойлгохгүй байсан. Гэтэл ёстой төрөл арилжих шиг мань хүн нэг л мэдэхд огт амсдаггүй нэгэн болсон доо. Яагаад гэвэл хэдэн жилийн дараа Б.Долгионтой хамт хөгжим мэдээллийн 33 хагас гэдэг нэвтрүүлгийг хийж миний бие нэг хэсэг хамт ажилласан. Бидний тэр нэвтрүүлэг нэг хэсэгтээ үзэгч олонтой сайн бүтээл болж байсан. Тэгэхэд Б.Долгион ер амсдаггүй байж билээ. 
 
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Би өвлийн өвгөн   
Үзсэн: 8169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
37.197.33.xxx [37.197.33.xxx] 2013-11-01 19:36
naiz nuhduu dyrsaj bn gdeg ih hudlel shuudee yhaantai ajilsag zaluu
37.197.33.xxx [37.197.33.xxx] 2013-11-01 19:36
naiz nuhduu dyrsaj bn gdeg ih hudlel shuudee yhaantai ajilsag zaluu
85.68.97.xxx [85.68.97.xxx] 2013-11-01 19:19
dolgion ax yaj arxinaas garsanaa zaagaad uguurui
202.179.13.xxx [202.179.13.xxx] 2013-11-01 15:52
ЭНЭ ХҮНИЙ БУЛШИЙГ ОЧООД ЯНЗЛАХ ХҮН БАЙХГҮЙ ЮУ ИХ МУУХАЙ БОЛЧИХСОН БАЙНА ЛЭЭ ШҮҮ
89.134.132.xxx [89.134.132.xxx] 2013-11-01 14:45
duuchin Dulamsurentei jinhen nuuts amragiin saihan holbootoi baisaniig medeh uu???
218.39.154.xxx [218.39.154.xxx] 2013-11-01 14:42
manai setguulch nar ntr yum bichihdee yoroosoo hunii torson nas barsan on sariig bichdeggui. Badar-Uugan heden nastaidaa taliigch bolchivoo. denduu zaluudaa yavah shig bolson. hairan hun. yorn mongoliin gaigui gesen sornuud ert yavtsgaaj duusch bnadoo. ene dursamjiig bichsen Zoljargalch gesendee aviyastai goy namuuhan hooloinii ongotei tsarailag saihan ah shuu. daanch enedee zugeer l ohin n geed bichne biz. neeh dagavar ohin n gej ireed l bichsen baih yum. yajch bodson teneg

Бидэнтэй нэгдээрэй