
2016 оны техник, технологийн ертөнцөд дуулиан шуугиан тариад байгаа Өмнөд Солонгосын "Самсунг" корпораци алдагдлаа үл тоон дараа дараагийн загварын ухаалаг утас бүтээх ажилдаа оржээ. "Нөүт 7" гар утсыг зах зээлээс эргүүлэн татаж, 5 тэрбум америк долларын алдагдал хүлээгээд байгаа хэдий ч тэдний дараа дараагийн бүтээлүүд амжилт авчирна хэмээн найдаж байна.
Тус корпораци "Галакси S7" ухаалаг утасны дараагийн загвар болох S8 загварын гар утас бүтээж байна. Түүнчлэн Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг "Самсунг"-ийн төв 2017 оны шинэ загварын ухаалаг утсаа олон нийтэд танилцууллаа. "Самсунг галакси Си9 Про" хэмээх энэхүү ухаалаг утас нь эхний ээлжинд Энэтхэгийн зах зээл дээр борлуулагдах бөгөөд үнийн хувьд ойролцоогоор 543 америк долларын өртөгтэй байх юм.
Энэхүү утас нь зөвхөн хамгийн нимгэн Амолед 6 инчийн дэлгэцтэй бөгөөд энэ нь зураг, бичлэг, тоглоомыг илүү бодит мэт харагдуулах юм. Мөн цэнэг дүүргэлт нь илүү түргэн болсон нь хэрэглэгчдийн цаг завийг хэмнэх зөв шийдэл гэдгийг зохион бүтээгч инженерүүдийн зүгээс онцолж байна.
Түүнчлэн мэргэжлийн зургын аппаратны технологийг ард болон урд хоёр камерт нь шигтгэн өгсөн нь хамгийн дэвшилтэт технологиор бүтсэнийг харуулах ба "Галакси S7" утасны бүх үзүүлэлтийг илүү шинэчлэн сайжруулсан хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн гэдгийг "Самсунг" корпорацийн зүгээс мэдэгдэж байна.
"Самсунг Галакси Си9 Про" утасны өнгөний хувьд хар болон алтлаг гэсэн 2 өнгөний сонголттой үйлдвэрлэж байна. Харин энэхүү утас энэ оны хоёрдугаар сарын дундаас эхлэн худалдаалагдах бөгөөд интернетээр дамжуулан урьдчилсан захиалгыг мөн хийх боломжтой юм байна.
"Самсунг" корпораци 2017 оны эхний шинэ загварын гар утсаа танилцууллаа | ||
Үзсэн: 2130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.