Манай улсын пара жудо бөхийн тамирчин З.Хосбаяр олон улсын тэмцээнээс анх удаа мөнгөн медаль хүртлээ.
10 сарын 26-30 ны өдрүүдэд Малайзын Куала Лампурт болсон жудо бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 66 кг жинд найман улсын тамирчид оролцжээ.
Укбекстан болон Иракийн бөхчүүд хүчтэй өрсөлдөгчид байсан гэдгийг З.Хосбаяр хэллээ.
Өнөөдөр түүнд хүндэтгэл үзүүлэх үеэр салбарын яамны удирдлагууд цаашид пара тамирчдын эрүүл мэнд болон бэлтгэл сургуулилтад анхаарч ажиллахаа хэллээ.
| З.Хосбаяр мөнгөн медаль хүртлээ | ||
| Үзсэн: 1721 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.