Булган аймгийн төвийн айл өрхийн түлшний модыг “Билгүүн дэлгэрэх”, “Гантай” компани бэлтгэж аймгийнхаа түлшний захтай экологийн хариуцлагын гэрээ байгуулан борлуулах болжээ.
“Ногоон Булган” хөтөлбөрийн хүрээнд модны хэрэглээнд хяналт тавьж, байгаль орчноо хамгаалах зорилгоор дээрх ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр иргэд өөрийн дураар ойгоос мод бэлтгэхээ больсон байна.
Мөн аймгийн төвд оршин суудаг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн 100 өрхөд түлшний мөнгө олгож дэмжлэг үзүүлжээ.
Тус аймагт одоо өдөрт 50 гаруй машин мод борлуулж байгаа аж.
| Модны хэрэглээнд хяналт тавьж байна | ||
| Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.