
Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын тэмцээн Токио хотноо эхэллээ. Эхний өдөр Котомицүки, Кайог эс тооцвол томчуудад хал балгүй өнгөрлөө. Котомицүки дайрч яваад Гоэдод унасан бол Кайо Миябиямагийн эсрэг юу ч хийж чадсангүй. Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи, Кёкүтэнхо, Токитэнкү, Шёотэнро, Хакүба нар давж, Коорюү, Асасэкирюү, Мооконами нар өвдөг шороодсон байна. Жүрёод Хошиказэ ялж, Токүсэгава унажээ. Өвөрмонголын анхны сэкитори Соококүрай Гүржийн Гагамарүд бярдуулан ялагдсанаар жүрёо дахь анхныхаа ялатыг авч чадсангүй. Арав ялж, арслан цолоо эргүүлэн авах зорилго тавиад байгаа Чиётайкай Кисэносатод унаснаар ирээдүй нь улам л бүрхэг болсоор байна.
Хацү башё эхэллээ | ||
Үзсэн: 1858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.