
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолт үргэлжилж байна.
Плей-оффт шалгарсан багуудын эхний тоглолт орон нутаг болон Улаанбаатар хотноо болсон. Тэгвэл цувралын ээлжит тоглолт өнөөдрөөс эхлэн Спортын төв ордонд хуваарийн дагуу болох гэж байна. Өнөөдөр эмэгтэй нэг, эрэгтэй хоёр тоглолт болно.
Зүүн бүсийн "Сүхбаатар Альянс Тех", "Дундговь аймаг" багуудын хоёр дахь тоглолт 18:30 цагаас болно. Хоёр багийн эхний тоглолтод "Сүхбаатар Альянс Тех" хожиж, цувралыг 1:0-оор тэргүүлж эхэлсэн. Тэгвэл баруун бүсийн "Ховд Алтайн аргаль", "Хөвсгөл нэг үе" хоёр дахь тоглолтоо хийхээр болжээ.
Хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн долоо хоногт болоход "Ховд Алтайн аргаль" хожсон юм. Багуудын хувьд түрүүлж гурав хожсон нь хагас шигшээд үлдэнэ.
Хуваарийг танилцуулья.
- 17.00 – Хөвсгөл нэг үе ШУТИС – Дорноговь Таван дохио /эмэгтэй/
- 18.30 – “Дундговь” – “Сүхбаатар Альянс Тех”
- 20.00 – “Хөвсгөл нэг үе” – “Ховд Алтайн аргаль”
Цуврал
- 01.21 - "Сүхбаатар Альянс Тех" - "Дундговь аймаг" - 103:82 /Улаанбаатар/
- 01.21 - "Ховд Алтайн аргаль" - "Хөвсгөл нэг үе" 95:93 /Улаанбаатар/
Плей-оффын тоглолт Спортын төв ордонд үргэлжилнэ | ||
Үзсэн: 1409 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.