АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ойрхи Дорнодод хийх айлчлалаа ирэх Ням гарагт Саудын Арабаас эхлүүлэх юм байна. Тэрбээр тус улсад айлчилсныхаа дараагаар 11 сарын 3-11-ний өдрүүдэд Польш, Израиль, Палестины нутаг дэвсгэр, Иордани, АНЭУ, Алжир, Мароккод айлчлах юм байна. АНУ-ын төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жейн Псаки энэ тухай мэдээлжээ. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Израильтай хийх энхийн хэлэлцээнд Палестины төлөөлөгчдийг олон жил ахлан оролцож ирсэн Саэб Эрекат өөрийн туслахын хамт огцрох хүсэлт гаргасан тухай мэдэгдлээ. Керри Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Палестины автономийн тэргүүн Махмуд Аббас нартай мухардалд ороод байгаа энхийн хэлэлцээний үйл явцыг гацаанаас гаргах асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж.
| Жон Керри Ойрхи Дорнодод айлчилна | ||
| Үзсэн: 1232 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.