
Сэтгэл, бие мах бодь хоёр цаг, минут, секунд тутамд бие, биендээ харилцан үйлчлэл үзүүлж байдаг. Гэтэл бид биедээ анхаардаг хирнээ хэзээ ч сэтгэлээ анхаардаггүй. Эрүүл байна гэдэг бие махбодын хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд амар амгалан байхыг хэлнэ. Өнөө цагт хүний эрүүл мэндэд сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд маш хүчтэй нөлөөллийг үзүүлж байна. Тухайлбал архидалт, гэмт хэрэг, осол, янз бүрийн өвчлөл гэх мэт. Энэ нь хүмүүсийг гадны нөлөөтэй стресст хүссэн хүсээгүй оруулдаг.
Энэ бүгдээс өөрөө өөрийгөө хамгаалах чадамжгүй байгаагаас сэтгэцийн эмгэгтэй болдог байна. Сэтгэцийн эмгэгийн хамгийн эхний шинж тэмдэг нойргүйдэл юм. Мөн хүний сэтгэл хөдлөлийн уурлах, баярлах, инээх, гомдох, туних, бухимдах, түгших, айх цочих, сандрах, салгалах нь хэвийн хэмжээнээсээ хэтэрвэл эмгэг болдог байх нь. Өдөр тудамд тохиолддог энэ хэв шинжүүд нийлж, биднийг сэтгэцийн далд нөлөөлөлд оруулж байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Уурлаж, инээж, баярлаж гомдохгүй хэн байдаг юм гэж бодож болохгүй. Учир нь энэ сэтгэл хөдлөлийн хэв шинжүүд нь хэрээс хэтэрч даамжирсан тохиолдолд ходоодны шархлаа, хорт хавдар гээд олон аюулт өвчлөлийн суурь болох эрсдэлтэй.
Тэгвэл сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?
Олон улс, тэр дундаа АНУ-ын хүн амын дунд явуулсан судалгааны дүнд амьдралынхаа туршид гэр бүл, найз нөхөдтэйгөө байнгын харилцаатай байдаг хүмүүс ганц бие болон харилцааны цөөн хүрээлэлтэй хүмүүсээс илүү урт, эрүүл насалж байгаа нь тогтоогдсон байна. Иймд бусдад сэтгэлээ уудалж, аль болох стрессдэхгүй амьдрахыг хичээх. Мөн шаардлагатай гэж үзвэл тодорхой хугацааны давтамжтай сэтгэлзүйчид хандаж, асуудлаа гарган тавьж, шийдэх арга замаа зөв олох, түүнчлэн сэтгэл сэтгэлзүйчид хандах нь хэвийн үзэгдэл гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрүүлж, бусдаас тусламж авснаар өөрийн амар тайван амьдрах орон зайг бүрдүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байх, мөн хүний нэрлэж чадах бүхий л өвчлөлд сэтгэлзүйн хүчин зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг гэдгийг санаж, цаг ямагт идэвхтэй амьдраарай. Хамгийн сүүлд нь хэлэхэд энэ бүгдээс таныг аврах аврагч нь та өөрөө юм шүү.
Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ | ||
Үзсэн: 5909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.