Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дорнод аймгийн волейболын спортын хөгжлийн төлөө “ШИДЭТ БӨМБӨГ” холбооноос хамтран “Спирт үү, спорт уу” сэдэвт сумдын “Волейболын лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд 14 сумын эрэгтэй баг тамирчид оролцох бөгөөд урьдчилсан тоглолтыг хэсгүүдэд хувааж тоглох аж. Тодруулбал, “А” хэсэг: Баян-Уул, Баяндун, Цагаановоо Цагаан-овоо суманд. “В” хэсэг: Дашбалбар, Чулуунхороот, Гурванзагал, Чойбалсан Дашбалбар суманд. “С” хэсэг: Халхгол, Матад, Баянтүмэн Матад суманд. “Д” хэсэг Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр Хөлөнбуйр суманд болно.
Урьдчилсан тоглолтууд: С хэсгийн тоглолт Матад суманд хоёрдугаар сарын 4-нд, D хэсгийн тоглолт Хөлөнбуйр суманд хоёрдугаар сарын 5-нд, А хэсгийн тоглолт Цагаан-Овоо суманд хоёрдугаар сарын 5-нд, B хэсгийн тоглолт хоёрдугаар сарын 4-нд Дашбалбар суманд болно. Хэсгээс гарсан багууд Чойбалсан хотод хоёрдугаар сарын 18, 19, 20-ний өдрүүдэд тоглоно.
Б.Отгонбавуу
| "Спирт үү, Спорт уу" сэдэвт сумдын "Волейболын лиг" болно | ||
| Үзсэн: 2065 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.