Шууд Chart

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Турк Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив

2017-01-31 17:04:38

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив. Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Ахмет Язалд баяр хүргээд хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цааш нь хэлэхдээ хоёр талын харилцаа олон салбарт амжилттай хөгжиж байгаад талархалтай байдгаа дурдаад үүнд ТИКА байгууллагын гүйцэтгэсэн үүргийг онцоллоо.

Мөн түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Орхоны хөндий дэх Түргийн үеийн түүхийн дурсгалуудыг сэргээх, засварлах ажлын талаар хоёр талаас хамтран ажиллаж байсныг дурдав. Элчин сайд Ахмет Язал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийллээ.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Турк Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй