Шууд Chart

Иван Ярыгины нэрэмжит "Алтан Гран-при" өндөрлөлөө

2017-02-01 10:45:42

Жил бүрийн эхэнд чөлөөт бөхийн тамирчдын оролцдог хамгийн өндөр чансаатай тэмцээн Олимпийн хошой аварга, Дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Иван Ярыганы нэрэмжит "Алтан Гран-при" тэмцээн байдаг.

Энэ жилийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдээр болж дүнгээ гаргалаа. Манай улсаас 37 бөх оролцож эмэгтэй бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, таван  хүрэл медаль хүртсэн юм. 63 кг-ын жинд өнөө жил улсын аваргад түрүүлсэн өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга ОУХМ П.Орхон түрүүлж хошой аварга болсон бол 75 кг-ын жинд шинэ залуу тамирчин н.Уртнасан түрүүлж анх удаа алтан медаль хүртлээ.

Харин Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг, МУГТ Очирбатын Насанбурмаа нар мөнгөн медаль 53 кг-д Сумъяа, 55 кг-д Батцэцэг, 58 кг-д Гантуяа, 69 кг-д Түмэнцэцэг, 75 кг-д Баярзаяа нар хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэй 13 бөх зодоглосон ч ОУХМ Нацагсүрэнгийн Золбоогоос бусад нь медальд хүрч чадсангүй.

ОУХМ Н.Золбоо эхний тойрогтоо ОХУ-ын бөхийг ялж дараагийн тойрогт мөн ОХУ-ын бөх Европын аварга Виталий Голоевт хожигдсон. Ингээд дагах барилдаанд ОХУ-ын Адлан Ибрагимовийг, хүрэл медалийн төлөө Ираны бөхийг хожсоноор бага дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

Нийтэлсэн: О.Баянмөнх

Иван Ярыгины нэрэмжит "Алтан Гран-при" өндөрлөлөө  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй