Шууд Chart

Оюутны спортын өвлийн 28-р "Универсиад" наадам эхэллээ

2017-02-01 10:54:07

Казакстан улсын Алмата хотноо оюутны өвлийн спортын 28-р "Универсиад" наадам эхлээд байна. Тэмцээнд дэлхийн 57 орны 3000 гаруй тамирчин дасгалжуулагч оролцож буй юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 12000 хүний суудалтай Алмата Аренад болсон. Казакстаны ард түмний соёл, түүхэн өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, спортын төрлүүдийг нээлтийн үйл ажиллагааны үеэр харуулсан юм.

Тус тэмцээнд манай улсаас цана, тэшүүрийн төрөлд 10 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Тэмцээний эхний өдөр цанын эрэгтэй тамирчид 10 км, эмэгтэй тамирчид 5 км-ын төрөлд хурд хүчээ сорив. Эмэгтэйчүүдийн 5 км-ын уралдаанд 62 тамирчин уралдсанаас манай тамирчин ОУХМ Г.Отгонцэцэг 16 минут 18 секундээр 26-р байр, н.Энхтуул 17-11.7 минутаар 41-р байр, н.Дэлгэрмаа 18-31.5-аар 52-р байрт тус тус орсон байна.

Харин эрэгтэйчүүдийн 10 км-ын уралдаанд 87 тамирчин өрсөлдсөнөөс н.Ачбадрах 28-02.2-оор 41-р байр, Амарсанаа 2-40.5 секундээр 74-р байр, н.Батжаргал 30-22.5 секундээр 79-р байрт тус тус шалгарлаа.

Нийтэлсэн: О.Баянмөнх

Оюутны спортын өвлийн 28-р "Универсиад" наадам эхэллээ   
Үзсэн: 1612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй