
Монголын жүдо бөхийн холбоо, Япон улсын Элчин сайдын яам хамтран "Сурагч" тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд СТО-нд зохион байгууллаа. 1990 оноос хойш тасраад байсан энэхүү тэмцээнийг өнөө жил дахин сэргээж Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Такаока Масатогийн нэрэмжит болгон зохион байгуулав.
Тэмцээнд 32 байгууллага клубын 404 тамирчин оролцлоо. Анх энэхүү тэмцээн тухайн үеийн Орон сууц нийтийн удирдах аж ахуйн газрын нэрэмжит "Жүдо сурагч тэмцээн" нэртэйгээр зохиогдож байсан юм. Удаан хугацаанд тасарсан энэхүү тэмцээнийг өөрийн нэрэмжит болгон зохион байгуусан Япон улсын Элчин сайд Такаока Масато тэмцээний шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг ялалт байгуулсан тамирчдыг Япон улсад аялах эрхээр шагнасан байна.
Тэмцээний охидын 40 кг-д Хан-Уул дүүрэг "Женко" клубын н.Нандинцэцэг, 44 кг-д "Тэмүүжин" клубын н.Ойдовчимэг, 48 кг-д МЖА Нүрзэдмаа, 52 кг-д ТСБТСДС-ын тамирчин Энх-Отгон, 57 кг-д ТСБТСДС-ын тамирчин Батхишиг 63 кг-д Хан-Уул дүүрэг "Женко" клубын тамирчин Сүнжидмаа, -70 кг-д "Сүлд"-ийн Лхагвадулам, +70 кг-д ТСБТСДС-ын Адъяасүрэн нар алтан медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 50 кг-д Хан-Уул дүүргийн тамирчин Золжаргал, 55 кг-д Хэнтий аймгийн Энхтогоо, 60 кг-д "Женко" клубын Сумъяабазар, 66 кг-д "Алтайн хүчтэн" дэвжээний Шинэбаяр, 73 кг-д Сүхбаатар аймгийн тамирчин Адъяасүрэн, 81 кг-д Хүч СХ-ны тамирчин Эрдэнэбадрах, -90 кг-д Лхагвадорж, +90 кг-д "Сүлд" Сх-ны Ялгуунбаатар нар аваргын алтан медаль хүртлээ.
"Сурагч" тэмцээн эргэн ирлээ | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.