
Ирэх тавдугаар сард "Азийн 20 хүртэлх футзалын насны аварга шалгаруулах тэмцээн"-д оролцох Монголын залуучуудын шигшээ баг эдгээр өдрүүдэд бэлтгэлээ базаасаар байна.
Манай 20 хүртэлх насны шигшээ баг эх орондоо тогтмол бэлтгэл хийж, футзалын лигийн гурван удаагийн аварга "Унаганууд" клубтай хоёр нөхөрсөг тоглолт хийгээд амжсан. Түүнчлэн Улаан-Үд хотын "Супер лиг"-т өрсөлдөж одоогийн байдлаар долоон тоглолт хийгээд байна. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай 20 хүртэлх насны шигшээ баг өнгөрөгч амралтын өдрүүдээр "Супер лиг"-ийн дөрвөн тоглолт хийхдээ гурав хожиж, нэг хожигдон есөн оноотой эх орондоо эргэн ирлээ. Тийнхүү манай шигшээ баг 13 оноотой болж, 12 багтай "Супер лиг"-ийн тавдугаар байрт бичигдээд эхэллээ.
Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо
Залуучуудын шигшээ баг Азийн тэмцээний бэлтгэлээ базаасаар байна | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.