Шууд Chart

Францын шигшээ нутагтаа түрүүллээ

2017-02-01 11:21:10

Хоёр жилд нэг удаа болдог Гандболын эрэгтэйчүүдийн ДАШТ Франц улсад хагас сар үргэлжлэн аваргуудаа тодрууллаа. Тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт Словена, Хорватын шигшээ багуудын хооронд болж 31-30-аар Словенийн шигшээ ялалт байгуулан хүрэл медаль хүртлээ.

Энэ нь Словенийн шигшээ багийн түүхэн дэх анхны медаль юм. Хуучин Югославын бүрэлдэхүүнээс гарснаас хойш Словенийн шигшээ дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй байсан юм. Харин аваргын алтан медалийн төлөөх тоглолт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон Францын шигшээ болон түүхэндээ анх удаа финалд шалгарсан Норвегийн шигшээ багуудын хооронд боллоо.

Улмаар 33-26-аар Францын шигшээ ялалт байгуулан, 6 дахь удаагаа алтан медаль хүртэж байна. Ингэхдээ тэд сүүлийн таван дэлхийн аваргын дөрөвт нь түрүүлж байгаа юм.

Харин Норвегийн шигшээ түүхэн амжилт үзүүлж анх удаа дэлхийн аваргаас медаль хүртсэн нь мөнгөн медаль байлаа. Тэд өмнө ДАШТ-ий шагналт байрт ч орж байгаагүй юм. Ийнхүү Гандболын 25 дахь удаагийн эрэгтэйчүүдийн ДАШТ өндөрлөлөө. Дараагийн ДАШТ-ийг 2019 онд Дани, Герман улс хамтран зохион байгуулна.

Нийтэлсэн: О.Баянмөнх

Францын шигшээ нутагтаа түрүүллээ   
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй