
Талбайн теннисний оны туришид болдог дөрвөн их дуулгын тэргүүн их дуулга тэмцээн Австралийн Мельбурн хотноо болж өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө АНУ-ын эгч, дүүс шалгарч үлдсэн. Ингээд 6-4, 6-4-өөр дүү Уильямс буюу Серена Уильямс түрүүлж, эгч Венус Уильямс дэд аварга боллоо.
Эгч дүүс одоогоос найман жилийн өмнө Австралийн их дуулгад финалдан мөн дүү Уильямс хожиж байсан түүхтэй. Ийнхүү Серена Уилямс "Их дуулга" ангиллын тэмцээний 23 дахь цомоо өргөж байна. Түүний 7 нь Австралийн "Их дуулга"-аас хүртэж байгаа юм. Одоо тэрбээр дахин нэг их дуулгад түрүүлэхэд Австралийн домогт тамирчин Маргарет Кортын түүхэн амжилттай зэрэгцэх юм.
Харин тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө домогт тамирчид хоорондоо өрсөлдлөө. "Их дуулга"-ын 17 түрүүт Швейцарийн Рожер Федрер их дуулгын 14 удаагийн аварга Испанийн Рафаль Надаль нар шалгарч, 3-2-оор Рожер Федрер хожсоноор "Их дуулга" ангиллын тэмцээний 18 дахь цомоо өргөлөө.
Ингэснээр Федерер гурван "Их дуулга" тэмцээнд тус бүр тав түрүүлсэн анхны тоглогч боллоо. Харин эрэгтэйчүүдийн хосын төрөлд Континен, Пеерс нарын хослол түрүүлсэн бол Ах Брайнууд дэд аварга боллоо. Тэгвэл эмэгтэйчүүдийн хосын төрөлд Чехийн Главачкова Хятадын Пенг нарын хослол түрүүлж, Америкийн Сандс, Чехийн Сапарова нарын хос удааллаа. Ийнхүү 2017 оны тэргүүн "Их дуулга" Австралийн нээлттэй тэмцээн өндөрлөв.
Энэ оны тэргүүн "Их дуулга" тэмцээн өндөрлөв | ||
Үзсэн: 1137 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.