
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд үргэлжилж байна. "Атланта Хаукс" өөрийн талбайдаа "Флиппс Аренадаа Нью-Иорк Никс"-ийг хүлээж авлаа. Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 104-104-өөр тэнцэж нэмэлт цаг сунгасан. Улмаар нэмэлт цагт ижил 9 оноо авснаар 2 дахь удаагаа нэмэлт цаг сунгасан юм.
Улмаар хоёрдугаар нэмэлт цагт Кортни Лий гурван онооны шидэлтээ байнд нь тусгаж тэнцүүлсэн бол гуравдугаар нэмэлт цагт мөн л тооны харьцааг тэнцүүлсэн. Ингээд дөрөв дэх удаагаа нэмэлт цаг сунгасан тоглолтод талбайн эзэд 12 оноо авч 9 оноо алдсанаар 142-139-өөр ялалт байгууллаа.
Хауксоос Миллсап 37 оноо авч багийн тоглогчдоо тэргүүлсэн бол эсрэг багаас Кармело Энтони 45 оноогоор талбайд гарсан бүх тоглогчийг оноо авалтаар тэргүүлсэн байна. Энэ хоёр баг өмнө нь дөрвөн удаа цаг сунгасан тоглолт хийж байсан. Тодруулбал, Никс 66 жилийн өмнө, Хаукс 2012 онд дөрвөн удаа цаг сунган тоглож байжээ.
Дөрвөн удаа нэмэлт цаг сунгасан тоглолтод "Атланта Хаукс" ялалт байгууллаа | ||
Үзсэн: 1469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.