
Хөл бөмбөгийн Африкийн цомын тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Ингэснээр хагас шигшээд өрсөлдөх багуудын нэр тодорч байгаа юм. Шөвгийн наймд Фуркина Фасогийн шигшээ Тунисыг 2-0-ээр, Египет Мороког 1-0, Гана-Конгог 2-1-ээр хожсон бол энэ шатны хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Сенегал-Камеруны шигшээ багуудын хооронд болж үндсэн болон нэмэлт цаг хуурай тэнцээгээр өндөрлөсөн юм.
Улмаар торгуулийн цохилтоор ялагчийг тодруулхад 5-4-р Камеруны шигшээ хожиж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа. Ингээд хагас шигшээ тус тэмцээний хамгийн олон удаагийн буюу долоон удаагийн аварга Египетийн шигшээ 2013 оны мөнгөн медальт ФУРКИНА Фасогийн шигшээ багтай тоглоно. Харин хагас шигшээгийн нөгөө тоглолт тус тэмцээний дөрвөн удаагийн аварга Гана болон Камеруны шигшээ багуудын хооронд болно.
Хагас шигшээ тоглолтууд хоёрдугаар сарын 1, 2-нд болох бол хүрэл медалийн төлөөх тоглолт 4-нд, аваргын төлөөх тоглолт 5-нд болно.
Африкийн цомын тэмцээний шөвгийн наймын тоглолт өндөрлөлөө | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.