“Бахархлын баярын өдөр” болж буй энэ өдөр зарим нэг мэдээллийн цахим хуудсуудаар МУГТ У.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын төрийн дээд одон “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнагдана хэмээн мэдээлжээ.
Энэхүү мэдээллийг тодруулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газарт хандлаа. Албан ёсны эх сурвалжуудын хэлж буйгаар өөрсдөө ч мэдээгүй, сонсоогүй төдийгүй Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ч сонсоод гайхсан байдалтай байгаа бөгөөд энэ талаарх мэдээлэл ор үндэсгүй, ташаа мэдээлэл болохыг тэд мэдэгдэв.
Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог тус нэр хүндтэй цолны эзнээр одоохондоо шинээр хэн ч тодроогүй байгаа юм байна.
| МУГТ У.Мөнх-Эрдэнийг “Хөдөлмөрийн баатар” болно гэсэн нь ташаа мэдээлэл | ||
| Үзсэн: 2152 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.