
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн дорнод бүсийн шилдэг багууд болох “Вашингтон Кэпиталс”, “Бостон Брюинс” багууд энэ өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотын “Веризон Центр”-ийн мөсөн талбайд учраа тааран тоглолоо. Лигийн дорнод бүсийг тэргүүлж байгаа “Нийслэлчүүд” энэ өдөр хүчтэй өрсөлдөгчөө 5:3-ын харьцаатай үндсэн цагт хожжээ. Тэднээс Ти Жей Оши, Ларс Никлас Бэкстрем, Александр Овечкин, Бретт Коннолли, Евгений Кузнецов нар хаалганд шайбыг оруулжээ. Багийн ахлагч Александр Овечкин энэ улирал эхлээд 51 тоглолтод талбайд гарч, 25 гоол оруулан 22 гоолын дамжуулалтыг өгөөд байгаа юм. Харин Бостоноос багийн лидер Брэд Маршанд 2 гоол орууллаа. Тэрээр энэ улирал эхлээд 54 оноог аваад байгаа юм. Нийслэлчүүд улирлын эхний 51 тоглолтоос 34-т нь хожиж, 74 оноо авсан амжилтаараа лигийн 30 багийг тэргүүлж байна.
Нийслэлчүүд ҮХЛ-ийг тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 1093 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.