
Кюшюүд якүзагийн эсрэг амжилттай тэмцэн, бөх үзүүлээгүй Японы Цагдаагийн газар Токиод ч тэднийг шахна гэдгээ зарлаад байна. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тусгай гуравдугаар тасгийнхан өдөр бүр бөхийн өргөөнд жижүүрлэн, мафийн гишүүд тааралдвал хөөж гаргах гэнэ. Дэвжээнд хамгийн ойрхон суудлууд якүзагийн бүлгийн гарт ороод байгааг цагдаа нар өнгөрсөн жил мэдсэн юм. Долдугаар сарын Нагоя башёд хамгийн сайн суудал дээр Японы томоохон якүза бүлэглэл болох Ямагүчигийн толгойлогч сүмо үзээд сууж байгаа нь цэнхэр дэлгэцээр тодхон гарчээ. Уг суудал нь нэгэн томоохон компани бөөнөөр нь захиалсан суудал байсан ч компанийн захирал "яагаад мафийн босс тэнд сууж байсан талаар мэдэхгүй байна" хэмээн гүрийсэн байна.
Сүмогийн холбоо якүзагийн эсрэг | ||
Үзсэн: 1772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.