Шууд Chart

Твиттер дэх хамгийн алдартай хүнээр Кэтти Перри тодров

2013-11-05 08:50:48

Дуучин Жастин Бибер үй олон шүтэн бишрэгчтэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Гэхдээ түүний хувьд Твиттер дэх хамгийн алдартай уран бүтээлч байх хугацаа нь дууссан бололтой. Учир нь Кэти Перри 46 сая 510 мянга гаруй дагагчтай болж Биберийг ардаа орхисон байна. Хэн хэн нь минут бүр шинэ дагагчтай болж байгаа ч Перригийн шүтэн бишрэгчдийн тоо твиттер дээр илүү хурдан нэмэгдэж байгаа ажээ. Одоогоор Кэти Перригийн дагагчдын тоо Биберийнхээс даруй 15 мянга гаруйгаар илүү байгаа юм байна. Биберийг Твиттер дэх хамгийн алдартай хүнээр тодрохоос өмнө дуучин Лэди Гага энэхүү нийгмийн сүлжээний сайтыг "эзэгнэж" байжээ. Гэхдээ Гага одоогоор 40 сая 399 мянга гаруй дагагчтайгаар 3-рт явж байгаа бол түүний араас 39 сая дагагчтай Барак Обама, 36 сая дагагчтай Тэйлор Свифт нар бичигдэж байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Твиттер дэх хамгийн алдартай хүнээр Кэтти Перри тодров  
Үзсэн: 1709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй