
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон зуны олимпын 32 дахь удаагийн наадам Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдана. Бид өмнөх гадаад мэдээгээрээ 20 оны олимпын бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг шуурхай, цаг алдалгүй хүргэж байсан. Тэгвэл энэ удаад тус наадмыг зохион байгуулах хорооноос олимпын наадмын бас нэгэн бэлэг тэмдэг болдог хүүхэлдэйг нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэжээ.
Олимпын наадам бүр өөр өөрийн гэсэн бэлэг тэмдэг болсон хүүхэлдэйтэй байсаар ирсэн. Өнгөрсөн жил болсон Рио Де Жанейрогийн олимпын бэлгэ тэмдэг болсон хүүхэлдэйнүүдийг Винисиус, Том хэмээн нэрлэж байсан. Эдгээр хүүхэлдэй нь тухайн улсын бэлгэдлийг илэрхийлэх, жуулчдад улсаа сурталчлан таниулах зэрэг олон талын ач холбогдолтой байдаг байна.
Олимпыг зохион байгуулах хорооноос бэлгэ тэмдгийг сонгон шалгаруулалтыг шударга явуулахын тулд, гадны шинжээчдийг уриад байгаа юм байна. Сонгон шалгаруулалтад насны хязгаар тавиагүй бөгөөд мэргэжлийн дизайнеруудаас гадна, хүүхдүүдийг ч энэхүү уралдаанд идэвхтэй оролцож, бүтээлээ ирүүлэхийг тус хорооноос уриаллаа.
"Токио-2020" олимпын бэлгэдэл хүүхэлдэйг шалгаруулах уралдаан зохион байгуулна | ||
Үзсэн: 2391 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.