Шууд Chart

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо

2017-02-08 17:53:47

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Аварга малчид 26-78 насныхан бөгөөд сүүлийн гурван жил сум, орон нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малжуулжээ. Мөн зах зээлд 42 мянга гаруй, үржилд 17 мянга гаруй мал борлуулсан байна. Малчид сүүлийн гурван жил нийт 18 тэрбум төгрөгийн орлого олж, мал аж ахуйн салбарт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан 12 аж ахуйн нэгжийн 11 нь үр тариа, нэг нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол “Улсын аварга тариаланч” 21 иргэний 14 нь төмс, хүнсний ногоо, 7 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажилладаг байна.

Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олны шагнал /цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр/-ыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулах юм. 

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо  
Үзсэн: 2890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2018-01-25 10:40
улсын сайн малчидынхааа нэрсийг тавьчуул зүгээр юм биш үүү????
малчин [150.129.143.xxx] 2017-03-01 09:15
103 малчныг “Улсын аварга малчин” гэдэг нь хэтэрч байна. аварга болгох гэж хүн хайж, гуйж байж энэ гуншинг өгөх боллоо. аварга болох гэж малаа худал тооллуулдаг буруу жишиг тогтлоо. аварга болох гэж хахуул өгөгч малчид олширлоо. аварга болгох гэж хахуул авагчид олширлоо. аварга нь нам дэмжигч малчдын урамшуулал боллоо. эцэст нь утгаа алдаж байна.

Зочин [202.179.4.xxx] 2017-02-10 13:38
Бүгд ижил материал тавихын . Нэрс нь хэрэгтэй байна.
Зочин [202.70.46.xxx] 2017-02-09 23:14
Улсын болзол хангасаг хүмүүсийн нэр бна уу
Зочин [103.212.116.xxx] 2017-02-09 13:37
нэрийг нь тавиач ээ
Баацагаан [202.179.4.xxx] 2017-02-09 17:16
улсын аваргуудынхаа нэрийг тавь удвал томчуул чинь но хийнэ шүү.
Сүхбаатар [202.179.6.xxx] 2017-02-09 12:41
Улсын Аварга малчидынхаа нэрсийг тавьбал зүгээр юм биш үү
Зочин [202.179.6.xxx] 2017-02-09 12:38
Улсын аварга малчдынхаа нэрсийг тавиач ээ

Бидэнтэй нэгдээрэй