Шууд Chart

Зохиолчдын золголт

2013-02-18 06:15:46

XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн хаврын тэргүүн сарын шиний тавны билэгт сайн өдөр Монголын зохиолчдын сар шинийн золголт боллоо. Золголтоос нэг цагийн өмнө Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч абугайтай золголт болох “Туул” рестораныг чиглэн алхах зуур “Залуу ахуйдаа “Туул”-д их орж байсан биз дээ” зориг гарган үг өдөхөд

-Өө зөндөө орсон. Намайг залуу байхад уушийн газар их цөөхөн байсан. Бид “Туул”-д их суудаг байлаа. Төмөр замын ресторан, Туул хоёрыг чинь Ч.Лхамсүрэн гуай /Хүрэн морийн/ анх зааж өгч байлаа” хэмээн ярин инээх. Зам зуур шавь хэмээн нэгэн өвөө хоёр гарыг нь өргөн золгов. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит наадам дээр Ардын уран зохиолч Б.Бааст гуайтай Ардын уран зохиолч Д.Цоодол “Сайн уу, өвгөөн” хэмээн мэндлэхэд “Аав шигээ хүнтэй юу гэнээ, чи” хэмээн ихэд уурлаж байхад мөхөс бидэнд адилхан л өвөө харагдаж байсан шиг энэ хоёр хүн ч мөн л тийм харагдаж байлаа. Гэхдээ өдий насандаа хэн нэгнийгээ ахмад хэмээн хүндэтгэж хоёр гараа дэлгэн тохойн нь өргөж золгосоор байдаг Монгол заншил үнэхээр сайхан ажгуу.

Зохиолчдын золгуутад ирэгсдийг МЗЭ-ийн нарийн бичиг Сэлэнгээ эгч тосон авах. Нэг дор ийм олон хүнтэй мундаг зохиолч цуглан золгоно гэдэг үнэхээр гайхалтай. “Болор цом-30” наадмын цомыг хүртсэн яруу найрагч Н.Гантулга маргааш өглөө нь “Би бүтэн хоёр цаг хүмүүст үнсүүллээ” хэмээн алиалан ярьж байсан шиг их хүмүүсийн сүрд дарагдсан бидний залуус цаг шахуу хүмүүстэй золгох.

Нийтэлсэн: Б.Багабанди

Зохиолчдын золголт   
Үзсэн: 2289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй