
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Үүнд,
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны нэгдүгээр сарын 17-20-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав. Дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.
- Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах талаар ОХУ-ын Эрчим хүчний яамтай хэлэлцээ хийхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд зөвшөөрлөө.
- Энэ сарын 27-ноос Швейцарийн Холбооны Улсын Женев хотод эхлэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 34 дүгээр чуулганд Монголын талаас оролцох төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, хууль, эрх зүйн шинэчлэл зэргийн талаар энэ чуулганд танилцуулах юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо | ||
Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.