Шууд Chart

Аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудад зориулсан нэгдсэн сургалт болж байна

2017-02-16 16:51:19

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон тус газарт Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-өөс аймаг, нийслэл дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нарын нэгдсэн сургалт өнөөдөр эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх энэ сургалтаар төвлөрлийг сааруулах талаархи бодлогын бичиг баримт, түүнийг хэрэгжүүлэх үе шат болон төв, орон нутгийн түвшин дэх чиг үүргийг оновчтой дахин хувиарлах аргачлалын төслийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Хурлыг нээж ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн сургалтын зорилго, хөтөлбөрийг танилцуулж, төрийн байгууллагын бүтээмж, удирдлагын өөрчлөлт, албан хаагчдын манлайлал зэрэг бусад сэдвээр сургалт хийх учир идэвхтэй оролцохыг хүсэв.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийн хүрээнд Засгийн газар “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулан баталсан бөгөөд үүнд нийцүүлэн  төв, орон нутгийн түвшин дэх чиг үүргийг оновчтой дахин хувиарлах аргачлалыг боловсруулан батлуулахаар төлөвлөж буй юм.


Аймаг, нийслэл, дүүргийн удирдлагуудад зориулсан нэгдсэн сургалт болж байна  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй