МУ-ын гавьяат дасгалжуулагч Чойсүрэнгийн Машбат агсны нэрэмжит “Боржин кап 2013” жудо бөхийн өсвөр үе залуучуудын нээлттэй тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээн Өсвөр үе залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаагаараа онцлогтой гэж зохион байгуулагчид хэлж байна. Тэмцээнд нийт 700 гаруй тамирчид хурд хүчээ сорих юм. Манай улсад бөхийн самбо, жудо барилдааныг хөгжүүлэхэд Ч.Машбат агсны оруулсан хувь нэмэр маш их гэдгийг тэмцээний ерөнхий шүүгч н.Алтантуяа хэллээ.
Нээлттэй тэмцээнд өсвөр үе залуучууд гэсэн хоёр насны ангиллаар тус бүр 16 жинд өрсөлдөх юм. Энэ удаагийн тэмцээний алтан медаль хүртсэн тамирчид ирэх сарын 10-13 өдрүүдэд БНХАУ-д болох Өсвөр үе залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм байна.
| “Боржин кап 2013” тэмцээн эхэллээ | ||
| Үзсэн: 1324 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.