Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 06/

2013-11-05 21:31:24

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 11-р сарын 06. Лхагва гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн эхэн харагчин Гахай сарын шинийн 3. Нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Буд гараг. Наран 08.06-д мандаж, 17.47-д жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Ашигтай өдөр. Шинэ сарны үөэр чухал гэж бодсон бүх зүйлээ хийхэд яг тохирсон цаг. Хэрвээ ажил тань сэтгэл хангалуун байдлаас татгалзвал санаачлагыг гартаа ав. Хийж буй ажлаа дахин зохион байгуулж хэсэг завсарлаад эхэлж өөрийн хүссэн байр суурьдаа очих ярилцлаганд оролцоход гэмгүй. Шинэ ажилчин хайж байгаа бизнесийн салбарын матруудтай маш их хүмүүс уулзахаар ирнэ тиймээс сонголтооо хийж эхэл. Түрээсээ хамт төлөх хамтран амьдрагч хайхад яг тохирсон цаг ба хэрэв эмчид үзүүлэхээр цаг авсан бол эерэг үр дүн гарах болно.  


Хумхын орд (1/20-2/18): Эерэг өдөр. Энэ өдрийг өөрийгөө үнэлж цэгнэхэд зориул. Хүлээх үүрэг хариуцлагаа хамгийн бага байлга. Амьдрал чинь сайжрах боломж гарч байгаа тул түүнийг бүү алд. Эмэгтэйчүүд өөрийн дур булаам байдлаа ашиглан ажил дээрх харилцаагаа сайжруул.

 

Загасны орд (2/19-3/20): Уйтгартай өдөр. Загасныхан томоохон өөрчлөлтийг туулах бөгөөд өнгөрсөн хоёр өдрийн хүнд ажлаасаа амьсгаа авах хэрэгтэй. Амьдрал тайван бус байгаа ч амралтаа дуусган компанийнхаа ажилд оролц. Хийсэн бүхэн сайн биш учир нь тэнцвэр алдагдсан тохиолдолд бүгд сөрөг нөлөөтэй байдаг. Хэрэв орчин цагт тохирсон дасгал хийхийг хүсэж байвал, дэлгүүрээр явж тохирохыг нь олж авч болно. Тэгээд амар тайван сайхан таатай бай.

Хонины орд (3/21-4/19): Өнөөдөр аливаад бодлоготойгоор хандаж, үйлдэл бүрээ цэгнэ. Хэрүүл маргаан үүссэн тохиолдолд сэтгэл хөдлөлөө дагалгүй аль болох ухаалаг, логик байдлаар хандаж, асуудлыг шийдвэрлэхийг хичээ. Замд тань тохиолдсон саад бэрхшээл таны дотор нуугдсан нөөц бололцоог нээж магадгүй. Тэгсэн цагт та ямар ч ажлыг гүйцэтгэх чадвартай болох болно. Энэ өдөрт таарсан төлөвлөгөө гарга. Гэсэн хэдий ч өөрчлөлт хийх нь чамайг уцаартай болгох ба энэ нь зүгээр л урагш явуулах мөн гомдол гаргахад л хүргэнэ.


Үхрийн орд (4/20-5/20): Бодлогширсон өдөр. Багийн ажлынхаа тунг нь тааруулж чадвал үхрийн ордныхон гайхамшгийг бүтээх болно. Тиймээс өнөөдрийн хийсэн зүйлийнхээ тааламжтай үр дүнг хараад суух болно. Хэдийгээр тийм боловч таны зан араншин өнөөдөр олон удаа өөрчлөгдөх болно. Та гунигтай дүнсгэр байдлыг мэдрэх бөгөөд үдийн үед бага зэрэг дуг хийх хэрэгтэй. Харин оройг гэрийнхэнтэйгээ илэн далангүй яриа өрнүүлэн ширээ тойрч суу.

 

Ихрийн орд (5/21-6/21): Дарамттай өдөр. Хэцүү байсан ч ихрүүд өөртөө итгэлтэй хувцасласнаар харьцангуй тайван байна. Сар үд дунд хонины ордонд шилжнэ. Энэ нь танд хайрттайгаа гайхалтай зүйл төлөвлөхөд саад болно. Та бие даасан хүмүүст татагдана. Энэ таны байгалийн мөн чанарыг бий болгоно. Ирээдүйн хөрөнгө оруулалтандаа анхаар. Эрсдэлтэй байх боловч та шийдэмгий бус зангаа мартах нь дээр.

 

Мэлхийн орд (6/22-7/22):  Итгэл дүүрэн өдөр. Хажуугаар тань өнгөрсөн хэн нэгэнтэй холбогдож болно. Та нарын зарим нь хуучин амрагтайгаа тааралдаж хүслээ нээнэ. Хэрвээ та яг одоо шинэ харипцаанд орж байгаа бол энэ маш ихээр сатааруулна. Өөрийнхөө амьдралын хуримтлалаа сайжруулахын тулд бэл бэнчингээ хяна. Таны гаргасан зарим шийдвэрүүд өөрийн тань сонирхолд нийцэхгүй байвал тэр шийдвэрээсээ татгалзахдаа бүү эргэлз.


Арслангийн орд (7/23-8/22): Таатай өдөр. Сар сугар гариг руу шилжсэнээр таны гэр бүлийн амьдралд онцгой нөлөө үзүүлнэ. Ая тухтай байдал маш чухал бөгөөд гэр орондоо зарим нэг өөрчлөлт хийх болно. Хэдийгээр хүүхдүүдэд тань энэ өөрчлөлт таалагдахгүй байж болох ч санаа зовох хэрэггүй. Тэд удахгүй дасах болно. Гэртээ ажлаа хийх боломж гарч ирснээр та маш үр бүтээлтэй байх болно. Зарим ихрийхэн бизнесийн төлөвлөгөө гаргах бөгөөд татварын асуудлыг шийдвэрлэснээр орлого тань огцом өсөх болно. Санхүүгийн мэргэжилтэнтэй уулзаж зөвлөгөө аваарай.



Охины орд (8/23-9/22):  Сэтгэл хоёрдуулсан өдөр. Өдрийн эхэнд урам хугарах бөгөөд ичгэвтэр зүйл хийх болно. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй болно. Өдрийн хоёрдугаар хагаст өөрийгөө цагаатгах болно. Хүмүүсийг зөв үнэлэх ухаан тулгалмдсан байдлаас гарах зөв шийдвэрийг хурдан гаргах зэрэг нь таныг аврах болно. Өөрийнхөө нэр хүндийг хамгаалахыг хичээ. Эерэг сэтгэл хөөрөлд автаж болзошгүй. Өөрөөсөө хараа хяналтаа салгахгүйн тулд нэг хэсэгтээ хүслээ биелүүлэхийг бод. Бүх зүйлд хүлээцтэй хандаарай.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Холимог өдөр. Тодорхойгүй байдал ноёлох болно. Хувь хүнийхээ хувьд та хэцүү даалгавар биелүүлэхээр чадахаараа хичээх болно. Урам зоригоо сэргээх арга хэмжээ ав. Удаан урагшилж байгаа төсөл таныг зовоож төсөлд тавих найдварыг агуулж, гуниг төрүүлнэ. Цагийг нь тулгасан худалдан авалт үнэтэй тусч магадгүй. Хамт ажиллагсадтайгаа харьцах харьцаа эв найртай байх ба хөгжөөн цэнгээнтэй уур амьсгал албан тасалгааг чинь хучих болно.Одоогоор ганц бие байгаа жинлүүрийнхэнд ажил дээрээ хэн нэгэнтэй үүсгэсэн янаг амрагийн явдал сэтгэл ханамжтай туршлага болно.

Хилэнцийн орд (10/23-11/21): Гэнэтийн өдөр. Өнөөдөр сap санчир гарагтай давхцаж байгаа тул өөрийгөө хэт хүчлэхээс зайлсхий. Өөрийнхөө хүрч чадахгүй амлалтыг өгөхөөр соригдож магадгүй. Цагаа дэмий бүү үр. Хэрэв та хүн бүрийн сэтгэлд нийцэх гэж оролдох аваас хэний ч сэтгэлд нийцэж чадахгүй. Хилэнцүүд хөзрөө зөв тоглож чадвал гэр бүлийнхэнтэйгээ сайн харилцаатай байх болно.

 



Нумын орд (11/22-12/21): Тодорхойгүй өдөр. Санал зөрөлдөөн таныг тойрч эргэлдэх тул оюун ухаанаа амраах нь чухал. Та чухал гэж үзсэн зүйлстэйгээ холбогдох оролдлого хийх ба нөлөөлөхийг хүсэж буй хүмүүсдээ санаагаа хангалттай илэрхийлж чадахгүй. Тэвчээртэй бай үгүй бол бусдыг уурлуулж харилцаагаа муутгах вий. Уур уцаарыг намсгах эерэг арга олж санал зөрөлдөөн таагүй өөрчлөлтөөс зайлсхий. 

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 11-р сарын 06/  
Үзсэн: 1816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй