Шууд Chart

Сар шинийн барилдаан маргааш 12:00 цагаас эхэлнэ

2017-02-25 15:58:37

Уламжлал болгон зохион байгуулдаг сар шинийн хүчит 256 бөхийн барилдаан битүүний өдөр буюу маргааш Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаан жил бүрийн 14:00 цагаас эхэлдэг байсан бол энэ жил 12:00 цагаас эхлэхээр болжээ. Учир нь үзэгч, бөхчүүд оройтож харьж, битүүлдэг тул ийнхүү шийдвэр гаргасан байна.

Сар шинийн барилдааны МҮОНРТ-ийн Монголын радио, Үндэсний телевиз, "Монголын мэдээ" телевиз шууд дамжуулна. Мөн Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn онлайнаар шууд дамжуулах юм.


Сар шинийн барилдаан маргааш 12:00 цагаас эхэлнэ  
Үзсэн: 1602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй