Шууд Chart

Олон улсын үүрэн холбооны хамгийн том үзэсгэлэн Испани улсад болж байна

2017-03-01 09:48:54

Жил бүрийн хоёрдугаар сард Олон улсын гар утас буюу үүрэн холбооны үйлдвэрлэлийн дэлхийн хамгийн том үзэсгэлэн болдог. Энэ уламжлалын дагуу хоёрдугаар сарын 27-нд Испани улсын Барселона хотод ээлжит үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд дэлхийд тэргүүлэгч улс үндэстэн дамнасан, мэдээлэл холбооны салбарын томоохон компани, корпорациуд оролцож, өөрсдийн зохион бүтээсэн хамгийн сүүлийн үеийн гар утсыг танилцуулдаг онцлогтой. Энэ жилийн арга хэмжээ "Гар утас, түүний дараагийн элемент" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Энэ оны "World mobile congress 2017" үзэсгэлэнд нийт 2200 орчим компани 240 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд шинээр гарсан бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байгаа аж. Одоогоор 100 мянга гаруй зочин төлөөлөгч болон гар утас сонирхогч эл үзэсгэлэнг сонирхон үзжээ. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр дэлхийн томоохон гар утас үйлдвэрлэгч компани болох Хуавей, LG, Lenovo, Samsung, Blackberry болон Nokia компаниуд өөрийн шинэхэн бүтээлүүдээ танилцуулсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.

Тухайлбал, Өмнөд Солонгосын Самсунг корпораци Самсунг таб Эс-3  болон галакси бүүк хэмээх хоёр төрлийн шинэ загварын таблетаа танилцуулжээ. Түүнчлэн Хятадын Хуавей компани 5.1 инчийн фүүл эйчди дэлгэцтэй, Пи-10 утсаа танилцуулсан бол Хятадын ZTE компани дэлхийн хамгийн анхны 5G технологийг дэмжигч ухаалаг гар утсаа танилцуулав.

Энэ удаагийн үзэсгэлэнд зөвхөн шинэ гар утсыг танилцуулаад зогсохгүй дэлхийн томоохон авто машин үйлдвэрлэгч компаниуд шинээр бүтээж байгаа жолоочгүй авто машиныхаа талаар танилцуулга хийсэн байна. Энэ удаагийн чуулганыг зохион байгуулагчид тус үзэсгэлэнгийн үеэр 13 мянга гаруй түр ажлын байрыг бий болгож, 465 сая еврогийн орлогыг төвлөрүүлнэ гэж таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын үүрэн холбооны хамгийн том үзэсгэлэн Испани улсад болж байна   
Үзсэн: 2061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй