Шууд Chart

“Ноёд”-ын Г.Буяндоржийг батлан даалтад гаргах уу

2013-11-06 15:57:58

“Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндоржийг цагдан хорих хугацаа энэ сарын 8-нд дуусах аж. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан, дуудсан цагт ирээгүй гэсэн үндэслэлээр түүнийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ажилтнууд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн юм.

Түүнд холбогдох хэд хэдэн хэргийг шалгах явцад Г.Буяндорж бусдыг залилсан биш, бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн тул түүнийг цааш цагдан хорих шаардлагагүй болж байгаа гэнэ. Түүнийг суллаж, гадуур байцаах эсвэл батлан даалтад гаргах талаар холбогдох албаныхан ярьж эхэлжээ. Учир нь ар гэрийнхэн нь түүнийг батлан даалтад гаргаж авах хүсэлт гаргасан байна.

“Ноёд” группийн охин компани болох “Ноёд констракшн” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Батжаргалыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт батлан даалтад гаргажээ. Д.Батжаргал “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа С.Билэгтийг Г.Буяндоржтой танилцуулж өгсөн аж. С.Билэгт “Их хэмжээний зээл гаргуулж өгнө. Тэгэхийн тулд компани чинь миний нэр дээр бүртгэлтэй байх шаардлагатай юм байна” гэж Г.Буяндоржийг мэхлэн, “Ноёд констракшн”-ийг нь өөрийн болгож авчээ. Г.Буяндорж түүнд компаниа өгөхдөө эхлээд Б.Батжаргалын нэр дээр шилжүүлсэн ажээ. 

Х.Эрхэм


“Ноёд”-ын Г.Буяндоржийг батлан даалтад гаргах уу  
Үзсэн: 2291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
batsaikhan [112.72.11.xxx] 2013-12-28 00:23
nudeer haraagui bolhoor medehgui ymdaa harsan bol zow l geh bailaa
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-12 15:18
hanitaigaa niileed hiideg yumaa, sayhan haniih n mashinyg n shuuhiin shiidver guitsetgeliinhen huraasan urund n kkk
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-07 04:28
ter saihan hania bodsonch yu gej zalilan hiihevdee....

Бидэнтэй нэгдээрэй