
БНСУ-д шатрын лигийн тэмцээн өчигдөр Сөүл хотод эхэллээ. 18 дахь удаагийн тус тэмцээн ирэх зургадугаар сард өндөрлөх юм байна.
Энэхүү лигт 34 баг өрсөлдөж байгаа бөгөөд Монголчуудаас бүрдсэн “Скай Монгол”, “Монгол сургууль” баг багтжээ.
Монголын багт Сөүл хот дахь Монгол сургууль болон бусад сургуульд суралцаж буй Монгол хүүхдүүдээс гадна Англи Улсын иргэн Мартин, АНУ-ын Кристшин нар багтсан байна. Тус лигийн аварга баг гурван сарын дараа тодорно.
Тэмцээний хуваарь:
I тойрог: 3-р сарын 5.
II тойрог: 3-р сарын 26
III тойрог: 4-р сарын 16
IV тойрог: 5-р сарын 14
V тойрог: 6-р сарын 11 -д тус тус болно.
БНСУ-д болж буй шатрын лигийн тэмцээнд “Скай Монгол”, “Монгол сургууль” баг багтжээ | ||
Үзсэн: 1012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.