Шууд Chart

“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа

2017-03-07 13:04:45

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, шаардагдах хөрөнгийг ул болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 гаруй хөтөлбөрийн дүнд эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Гэсэн ч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эндэгдлийн харьцаа өндөр хэвээр байна.

2011-2015 эхийн эндэгдлийн харьцаа Баян-Өлгий аймагт 89.5, Баянхонгорт 73.6, Завханд 65.9, Өвөрхангайд 52.3, Төв аймагт 50.9, Хөвсгөлд 49.8, Сэлэнгэд 41.2, Хэнтийд 38.1 хувь байгаа нь улсын дунджаас өндөр гэсэн үг юм.

Эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд 32.9 хувь нь ажилгүй,  25 хувь нь малчин, 9.9 хувь нь оюутан эх байсан нь амьжиргаа, шилжилт хөдөлгөөн, засаг захиргааны завсардал, эмнэлгийн тусламж, үйлчилгээг оройтож авснаас болсон байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, оношлогоо, эмчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүний нөөцөө чадавхижуулан эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.


“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг баталлаа  
Үзсэн: 1763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.252.xxx] 2017-04-30 20:37
Дорногвь аймагт Тэнгэрийн ивээл ХХК -ы Жирэмсэн ба Охид ,Эмэгтэйчүүдийн Эмнэлэг ньТӨРӨХ эмнэлэг баригдаж чадахгүй байгаа өнөө үед 10 ортой Эмнэлэг дүүрэн биш,Хэрэгцээгээр нь ажиллауулж, ИТГЭЛТЭЙ УТАС 99527214,96097214 зэргийг 20иод жил ажиллуулж байгаа нь Охид Хөвгүүд,Аль ч насны ,ямар ч хүйсний хүмүүс ауултыг чөлөөтэй асууж элдэв хүндрэлээс өөрсдийгөө сэргийлж чадаж байна.Ялангүйяа эрэгтэйчүүд илүү ирж БЗДӨ-ыэлдэв шинжилгээнүүдийг хийлгдэг. Манай аймаг аймгууддаа тэргүүн байранд 2-3 даа орсон.

Бидэнтэй нэгдээрэй